Санхүүжих эх үүсвэр

Орон нутгийн хөгжлийн сан

Салбар

Тохижилтын ажил

Баримт бичиг хүлээн авах огноо

2019-11-28 09:20

Төсөвт өртөг

200,000,000₮

Байршил

Сүхбаатар дүүрэг5 дугаар хороо

Нээлт хийх огноо

2019-11-28 09:40
13 хоног үлдсэн


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-10-29

Тендер шалгаруулалтын нэр: Ногоон байгууламж, тохижилтын ажлын зураг төсөв, барилга угсралтын ажил /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 5, 6, 9 дүгээр хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/172

         Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ногоон байгууламж, тохижилтын ажлын зураг төсөв, барилга угсралтын ажил /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 5, 6, 9 дүгээр хороо/
         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
         Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө ₮50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна
Хүлээн авагч байгууллага: 0
Хүлээн авагч банк: 0
Дансны дугаар: 0
Гүйлгээний утга:
Харилцагч: Тендерт оролцогч компаний нэр
         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих, түүний тоног төхөөрөмжийг хүргэх, суурилуулах ажлын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх. Үүнд:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл [1] болон [2] дахь заалтын нийлбэрээр тус тус тодорхойлно. Үүнд:
1. Байгууллагын дансны үлдэгдэл /Харилцагч банкны/
2. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг үнэлгээнд харгалзахгүй/.
3. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг Сангийн сайдын 2015 оны 343 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн загвар”-ын 3.2.2 /е/-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө = Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө + Санхүүгийн хөрөнгө + Дансны авлага гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэнэ” гэж заасны дагуу тодорхойлно.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2018, 2017 онуудын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана. /Тендерт оролцогч түншлэлээр орж ирж буй тохиолдолд түншлэлийн санхүүгийн тайланг өөрийн тендерт хавсарган ирүүлнэ./
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.
/Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, улсын комисс хүлээж авсан актын хуулбар, тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ/.
Ижил төстэй ажилд Барилга угсралтын болон тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн туршлагыг тооцно.
/Гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй бол татгалзах үндэслэл болно/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Уг гэрээг гүйцэтгэхэд эрх бүхий байгууллагаас олгосон доорх тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм
1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь:
Барилга, хот байгуулалтын яам
 1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) болон түүнээс дээш эсвэл
 ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) болон түүнээс дээш.
 1.2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш эсвэл
 ЗТ-11.3 Барилга байгууламжийн засварын ажлын төсөв болон түүнээс дээш
2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:
Барилга, хот байгуулалтын яам
 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт болон түүнээс дээш, эсвэл
 БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш.
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.
Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
/Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралт, гэрээний хамт ирүүлнэ/


         Тендерийн хамт ₮2,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2019 оны 11-р сарын 28 ний өдрийн 9 цаг 20 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11-р сарын 28-ний өдрийн, 9 цаг 40 минутад нээнэ.

         Гадаадын этгээд: эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757810

  • Нийслэлийн Засаг даргын захирамж эрх шилжиж ирсэн.
  • Үнэлгээний хороо байгуулах тушаал гарсан.
  • НХОГ-аас ажлын даалгавар ирсэн.
  • Уг төсөл арга хэмжээг зарласан.
  • Нээлт хийнэ.
Тендерийн материал хүлээн авч байна.
Тендерийн материал хүлээн авч байна.
Тендерийн материал хүлээн авч байна.
Файлын нэр Файлын төрөл
20191029
zurag tusuv bolovsruulah daalgavar