Санхүүжих эх үүсвэр

Нийслэлийн төсөв

Салбар

Барилга байгууламж

Баримт бичиг хүлээн авах огноо

2019-06-21 15:30

Төсөвт өртөг

100,000,000₮

Байршил

Улаанбаатар хотУлаанбаатар хот

Нээлт хийх огноо

2019-06-21 16:00


ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-05-20

Тендер шалгаруулалтын нэр: Хүүхдийн тоглоомын талбай тохижилт /БГД 19 дүгээр хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-19/076

         Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийн тоглоомын талбай тохижилт /БГД 19 дүгээр хороо/
         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
         Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө ₮50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна
Хүлээн авагч байгууллага: -
Хүлээн авагч банк: -
Дансны дугаар: -
Гүйлгээний утга: НХААГ-19/076 тоот тендерийн материалын үнэ
Харилцагч: Тендерт оролцогч компаний нэр
         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн ( 2017, 2018 он) борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:Зураг төсөв боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.
Барилга, хот байгуулалтын яамнас олгодог:
1.2.1. 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) болон түүнээс дээш эсвэл
ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) болон түүнээс дээш.
1.2.6. Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш эсвэл
ЗТ-11.3 Барилга байгууламжийн засварын ажлын төсөв болон түүнээс дээш.
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хуулбарыг ирүүлнэ.
2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт болон түүнээс дээш, эсвэл
БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш.


         Тендерийн хамт ₮1,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2019 оны 6-р сарын 21 ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 6-р сарын 21-ний өдрийн, 16 цаг 0 минутад нээнэ.

         Гадаадын этгээд: Эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг www.tender.gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
Утас: 75757810
  • 2019 оны 03 дугаар сарын 14ний өдрийн А/192 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргаас эрх шилжин ирсэн.
  • 2019 оны 03 дугаар сарын 18ны өдөр НХОГ-т тендер шалгаруулалт шаардлагатай холбогдох материалыг ирүүлнэ гэсэн албан бичиг хүргүүлсэн.
  • 2019 оны 03 дугаар сарын 18ны өдрийн А/16 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан.
  • 2019 оны 04 дүгээр сарын 22ны өдөр НХОГ-т тендер шалгаруулалт шаардлагатай холбогдох материалыг ирүүлнэ гэсэн албан бичиг хүргүүлсэн.
  • Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг НХОГ-аас ирүүлсэн.
  • Үнэлгээний хороо хуралдаж 2019 оны 05 дугаар сарын 20нд зарлахаар шийдвэрлэв.
  • 2019 оны 05 дугаар сарын 20 нд тендер шалгаруулалтыг нээлттэйгээр зарлав.
Тендерт оролцогчийн нэр Үнийн санал Тендерийн баталгаа Тендерийн баталгааны хугацаа
Бөөрөг дэлийн элс ХХК 95,884,638₮ 1,000,000₮ 19/09/04
Зэндмэнэ Тулга ХХК 96,071,905₮ 1,000,000₮ 19/09/10
ХЯЗГААРГҮЙ ЕРТӨНЦ ХХК 99,258,483₮ 1,000,000₮ 19/08/05
"Буяннэмэх интер" ХХК 94,279,162₮ 1,000,000₮ 19/09/03
Тендерийн үнэлгээ хийгдэж байна.
Тендерийн үнэлгээ хийгдэж байна.
Файлын нэр Файлын төрөл
ТББ-талбайн тохижилт
Тохижилт-19