Сургалтын зар

Худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах болон тендерт хэрхэн амжилттай оролцох талаарх сургалтанд тендерт оролцогч аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна.

Худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх зорилгоор тус газарт эрх шилжин ирсэн ажлын захиалагч байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай уулзалт зохион байгуулан ажиллаж байгаа ба нийслэлд эрх шилжүүлсэн улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт хэрэгжих газрын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар нартай хэлэлцүүлэх уулзалтад оролцож, хамтран ажиллаа.

“Ажлын байран дахь хоол зүй болон эрүүл амьдралын дадал зуршил” сэдэвт сургалт

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Consumer education center-тэй хамтран 2019 оны 07дугаар сарын 05-ны өдөр “Ажлын байран дахь хоол зүй болон эрүүл амьдралын дадал зуршил” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрэмд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох бусад байгууллагад худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, дүүргийн худалдан авах ажиллагааны албадын үйл ажиллагаанд хяналт тавьж, шуурхай үүрэг, даалгавар өгч, түүний биелэлтийг хангуулж ажиллах чиг үүрэг тусгагдсан байдаг.

“ERP системийн ашиглалтыг сайжруулах”

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Мэдээлэл технологийн газартай хамран 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “ERP системийн ашиглалт, системийн нэмэлт хөгжүүлэлт, хэрэглээний талаарх сургалтыг зохион байгуулав.

Тендерийн нээлт

​​​​​​​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэг болгосны дагуу тендерийн нээлтийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоотой, ил тод зохион байгуулах ажлыг 2019 оны 05 дугаар сараас эхлэн 7 хоног бүрийн баасан гарагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулж байна.

“Архив, албан хэрэг хөтлөлтийн eDoc системийн ашиглалт”

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн архивын газартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системийн нэмэлт хөгжүүлэлт, ашиглалт хэрэглээний талаарх сургалтыг зохион байгуулав.

Ил тод худалдан авах ажиллагаа 2019

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг олон нийтэд танилцуулах, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр нийслэлийн “Иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа.