Сонгинохайрхан дүүргийн хороодын өрхийн эрүүл мэндийн төвд короновирусын халдварын үеийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулав

        Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь нийслэлийн Онцгой комиссын даргын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 648 дугаар тоот  албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 24, 41, 25, 42, 26, 36 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллагсдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байна. Албан хаагчид өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хугацаандаа www.tandalt.gov.mn  систем болон www.hinfo.mn програмд короновирусын халдвар авсан, өвчлөөд эргэсэн иргэдийн мэдээлэл, магадлагааг тулгаж мэдээллийн санд оруулах, иргэдэд утсаар зөвлөгөө  мэдээлэл өгч ажиллаж байна.  

    

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР