"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хамт олон нэгдлээ

         Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эхэлсэн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбай 4 хувиар буурна. Тус аяны хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид Налайх дүүрэгт 14 тэхийн шээг мод тарилаа. Мод тарих үндэсний хөтөлбөрт хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР