32,385 тонн сайжруулсан түлшний нөөц байна

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өчигдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний  492 борлуулалтын цэгт 3304 тонн, хангамж болон дундын баазад 1263 тонн түлшийг тээвэрлэсэн байна. Сайжруулсан түлшний түгээлтэд нийт 34 тээврийн компанийн 307 автомашин 570 удаагийн рейсээр тээвэрлэлтэд гарсан байна. Мөн сайжруулсан түлшний нөөц 32,385 тонн байна. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс