243 цэгт автобусны карт цэнэглэж байна

Өнөөдөр өглөөний байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 948 автобус, 316 такси гарсан байна.  Өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 56392 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.  

Тээврийн хэрэгслүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд  автотээврийн хяналтын  улсын  байцаагчид  ажиллаж байна.  

Мөн автобусны картыг 243 цэгт цэнэглэж байгаа юм. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс