КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх зөвлөмж:

  • Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх,

  • Хурал, уулзалтыг цахимаар зохион байгуулах,

  • Хурал, уулзалтын үеэр өрөөний салхивчийг нээж, цэвэр агаар оруулах,

  • Хурал уулзалтын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх,

  • Хурал, уулзалтын бичиг баримттай цахим хэлбэрээр танилцах,

  • Хурал уулзалтын өрөө, танхимд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах,

  • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх,

  • Томилолт, айлчлалын баг болон хамгаалалтад цөөн хүн явах,

  • Тухайн улс, хотын өвчлөлийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцсан байх,

  • Өвчлөл бүртгэгдээгүй улс, хот, маршрутыг сонгох,

  • Гар барих, хүний биед хүрэхээс зайлсхийх, аль болох 1.5-2 метрийн зайнаас харьцах,

  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх,

  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах,

  • Гараа савандаж сайтар угаах, гар халдваргүйжүүлэгч байнга авч явах,

  • Эмнэлэг, олон нийтийн болон үзвэр үйлчилгээ 1 газраар үйлчлүүлэхгүй байх,

  • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх,

  • Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх,

  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах,

  • Хоолны газарт олноороо орохгүй. Цөөн тоогоор ээлжлэн үйлчлүүлэх,

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах,

  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх,

  • Боломжтой бол цахилгаан шат ашиглахгүй байх,

  • Гараа сайтар савандаж угаах,

  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх,

  • Амны хаалт зүүх,

  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх,

  • Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах,

  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх,

  • Шүлсээ хаяхгүй байх.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам