Ил тод худалдан авах ажиллагаа 2019

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үг хэлсэн бөгөөд нийслэлийн 160 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийн оролцоотойгоор “Тендерийн нээлт”-ийн үйл ажиллагааг анх удаа олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар хэвлэл мэдээллийн 13 байгууллагаар шууд дамжуулан зохион байгуулсан.

Уг арга хэмжээний үер Ус сувгийн удирдах газарын Крантай ачааны машин худалдан авах төсөл төсөвт өртөг нь 600.3 сая төгрөгийн тендерийн нээлтийг хийнэ. Цахим системд 6 аж ахуй нэгжийн тендерийн материалыг хүлээн авч, оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарласан.

Мөн Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох ажилын тендерийн нээлт хийж Цахим системд 11 аж ахуй нэгжийн тендерийн материалыг хүлээн авч, оролцогч аж ахуй нэгжүүдийн нэр, санал болгож байгаа үнийн дүн, тендерийн баталгааны хугацаа, хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарласан. Үүгээрээ худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдал, цахим тендер шалгаруулалтын өнөөдрийн түвшинг олон нийтэд бодитоор танилцууллаа.

Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр батлагдсан худалдан авах ажиллагааны хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар болон цахим тендер шалгаруулалтад оролцогчдын анхаарах асуудал буюу цахим системийн нууцлал аюулгүй байдлын талаарх илтгэлүүд тавигдсанаас гадна иргэд хоорондоо бүлэг байгуулан гэрээ хийж, олон нийтийн оролцоотой худалдан авалтад гар бие оролцох боломжийг танилцуулсан.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд худалдан авах ажиллагааны явц, 2019 онд хийгдэхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээний талаар болон иргэд худалдан авах ажиллагаанд хэрхэн оролцог талаар мэдээлэл хүргэсэн.

“Иргэд худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад хамрагдан А3 сертификат эзэмшиж, дүүрэг болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт бүртгүүлэн, оршин суугаа дүүрэг, хороонд хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороонд иргэний төлөөллөөр ажиллан, тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд бодитойгоор оролцох бүрэн боломжтой тухай” 2013 оноос хойш үнэлгээний хороонд иргэний төлөөллөөр ажиллаж буй иргэн Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.