Мэндчилгээ

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье! 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд төсвийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих, шинжилгээ хийх, үр дүнг тооцох, үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.  

Бид худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй,өрсөлдөх тэгш боломжтой, шударга бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах хяналтын цогц системийг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, тендерийн сонгон шалгаруулалтыг шударга явуулахад тендерт оролцогчид, иргэд, олон нийтийн оролцоо, хяналт чухал үүрэгтэй. Иймд Нийслэлийн иргэн та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, бидэнтэй санаа бодлоо байнга хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа

Түгээх