Нийслэл дүүргийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын ажилтнууд зөвлөлдлөө

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааны нэгдсэн бүртгэлийн цахим системийн ашиглалт, бүртгэлийг боловсронгуй болгох асуудлаар дүүргийн албадын мэргэжилтнүүдтэй зөвлөлдлөө.

Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын зүгээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр нийслэл хотод хэрэгжиж буй худалдан авалтын бүртгэл, тайланг шинэ шатанд гаргаж, хуулиар зөвшөөрөгдсөн бүхий л мэдээллийг олон нийтэд ил тод, ойлгомжтой, хялбар загварт шилжүүлсэн.  Үүнтэй холбоотой уг системийн давуу талыг өргөжүүлэх, аж ахуйн нэгж болоод А3 гэрчилгээ эзэмшигчдийн бүртгэлийг боловсронгуй болгох, мэдээллийн ангилал, нэршлийг нэгдсэн стандартад оруулах, хугацааны хоцрогдолгүй бүртгэхээс гадна уг системээс боловсруулж буй тайлан мэдээний баталгаат байдлын талаар санал бодлоо хуваалцаж, нэгдсэн ойлголтод хүрсэн юм. Мөн уг системд нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагууд холбогдсон бөгөөд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тэдэнд зориулан ганцаарчилсан сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм.   

Түгээх