Нийслэлийн харьяа байгууллагууд худалдан авалтын нэгдсэн мэдээллийн цахим санг хамтран үүсгэж байна

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/139 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдэд зохион байгуулагдаж буй худалдан авалтын чанарыг дээшлүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй худалдан авалтын мэдээллийг нарийвчилсан байдлаар нэгтгэсэн цахим сан үүсгэх ажлыг эхлүүлээд байна.  http://www.ub-procurement.mn/

Уг ажлын хүрээнд Нийслэлийн харьяа 28 байгууллагын хөрөнгө оруулалт, худалдан авалт хариуцсан 90 гаруй ажилтныг сургалтад хамруулаад байна. Энэ үеэр худалдан авалтын ил тод байдал ба цахим бүртгэлийн сангийн ашиглалт, тендерийн бичиг баримт боловсруулах, үнэлгээг хуулийн дагуу хийх, тендерийн архивын нэгж баримт материалыг зүй зохистой бүрдүүлэх, тайлан мэдээлэл нэгтгэх, тэдгээртэй холбоотой хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэх талаар заавар зөвлөмж өгч, санал мэдээлэл солилцжээ.  

Үүний дүнд тендер сонирхогч аж ахуйн нэгжүүд болон нийслэлийн иргэдийг ил тод мэдээллээр хангах, худалдан авалтыг хуулийн дагуу зохион байгуулах, чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд мэргэжлийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх таатай нөхцөл бүрдэж байна. 

Түгээх