Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 2016 онд худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг шилжүүллээ

Нийслэлийн Засаг дарга 2016 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг нутгийн захиргааны байгууллагуудад шилжүүлж байна.  

Энэ онд нийслэлд 346,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийн худалдан авалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс 203.5 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг 2016 онд санхүүжүүлэх юм. Эдгээр ажлын зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болоод Нийслэлийн харьяа 14 агентлагт шилжүүлж, нийт 17 удаагийн захирамж гараад байна. Одоогоор, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба энэ онд санхүүжих 5,4 тэрбум төгрөгийн 37 төсөл хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 4,8 тэрбум төгрөгийн 15 төсөл хөтөлбөр, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 5,3 тэрбум төгрөгийн 9 төсөл хөтөлбөр, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 828,8 сая төгрөгийн 9 төсөл хөтөлбөр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 3,7 тэрбум төгрөгийн 7 төсөл хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэгдээд байна.  

Түгээх