Албан хаагчид А3 Гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах шалгалтанд хамрагдлаа

Өнөөдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид, удирдлагууд А3 гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгуулахаар хуулийн шалгалтанд хамрагдлаа.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хорооны гишүүд мэргэшсэн буюу А3 гэрчилгээ эзэмшсэн байхыг хуулиар шаарддаг. Уг гэрчилгээ нь гурван жилийн хугацаанд хүчинтэй байдаг учир 2013 онд гэрчилгээ эзэмшигчид хугацаа сунгуулах шаардлага үүсч байгаа юм.

Нийслэлд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахад үнэлгээний хороонд ажиллах иргэд, төрийн болон бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл А3 гэрчилгээ эзэмших, хүчинтэй хугацааг сунгуулахад анхаарал хандуулна уу. 

Түгээх